Хайрын Сонжоо

2012-04-08 13:00

Та хоёрын нэрээр тооцоо хийх болно. Цагаан толгойн үсгийн дарааллаар тоонууд нь байгаа. Жишээ нь: Болд + Оюун = 2+7+4+5+7+5+3+6. Үсэг бүр тодорхой тоотой. Энэ тоонуудыг дээрх байдлаар нь нэм. 39  болж байна. Тухайн тооны цифрүүдийг хооронд нь нэмнэ. 3+9=12 гарсан хариуны цифрүүдийг хооронд нь нэмэх байдлаар нэг оронтой тоо болтол нь нэмнэ. 1+2=3 гарсан нэг оронтой тоо нь та хоёрын үерхэлийн тоо байх болно.

А-1, Б-2, В-3, Г-4, Д-5, Е-6, Ё-7, Ж-8, З-9

И-1, Й-2, К-3, Л-4, М-5, Н-6, О-7, Ө-8, П-9

Р-1, С-2, Т-3, У-4, Ү-5, Ф-6, Х-7, Ц-8, Ч-9

Ш-1, Щ-2, Ь-3, Ы-4, Ъ-5, Э-6, Ю-7, Я-8

1. Сайн тийш ахиж гарна.

Та хоёр өөрчлөлт хийх цаг болжээ. Хэрэв ямар нэг юм болохгүй, ойлгомжгүй байгаа бол энэ бүхэн ард хоцорсон хэрэг... Чи элэгсэг, энэрэнгүй байх нь зөв. Хөвгүүн нь хайртай охинынх нь ийм чанар үүрд байх ёстой гэж бодох албагүй. Хамтдаа хаа нэг тийшээ аялах нь зүгээр.

2. Амрах зав олдохгүй.

Та хоёрын үерхэл гайхмаар эрчимтэй хөгжинө. Хайрын холбоотой шийдвэрийг цаг алдахгүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй авах хэрэгтэй. Та хоёр үүнд бэлэн үү? Тийм бол аз жаргал гэрэлтэнэ. Үгүй бол хэн нэгнийгээ хараанаасаа бүү алд. Бүх чухал асуудлаа хамтдаа шийд.

3. Та хоёрт аз хүсье!

Сайхан кино хийчихмээр, тийм харилцан мэдрэмжийг та хоёр мөрөөддөг үү? Тийм бол баяр хүргье. Хайрын ид шидийн тоо та хоёрын бүхий л төлөвлөгөөг хэрэгжихэд тус болно. Чиний хайртай хөвгүүн өөрийгөө лидер гэж мэдрэхийг хүсэх тул чи өөртөө их ачаа бүү үүр. Хөвгүүн нь дэмий хардалтаа зогсоо.

4. Та хоёр гайхалтай хосууд.

Та нар хүсвэл хамгийн сайн хос тэмцээнд орж болно. Бүр яаж ч мэднэ. Яагаад гэвэл та хоёр нийтлэг сонирхол, хүсэл таашаалтай юм байна. Маш сайн байна.

5. Уйдахгүй.

Та хоёр хоёулаа мэдрэмжээ чин үнэнээр гаргадаг юм байна. Та нарын үерхэлд хэзээ ч давдагдашгүй түүх тохиож магадгүй. Үүнд та хоёр хэзээ ч бууж өгдөггүй бие даасан ч